Сири дэх “Исламын улс” алан хядах бүлэглэлийн байрлалд буюу босогчдын түшиц газар болох Ракка хотод Францын нисэх хүчин дахин цохилт өгсөн байна. Агаарын цохилтын үр дүнд босогчдын бэлтгэл сургуулилтын хуаран болон командын төвийг устгасан талаар Францын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Энэ нь Францын нисэх хүчин террористуудын байрлалд агаараас өгсөн хоёр дахь цохилт юм. Сануулахад энэ сарын 13-ны орой Парист цуврал халдлага гарсны улмаас 132 хүн амиа алдаж, 350 гаруй хүн шархадсан юм. Эдгээр халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээсэн. Эх сурвалж: ВВС
Content
Франц “Исламын улс”-ын байрлалд дахин цохилт өгчээ